CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Тэнгэрийн галт тэрэг”-ийг энэ жил туршина

06-21-2019 15:28

Хятадын Төмөр замын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн корпорацийн Үхань хот дахь салбар “тэнгэрийн галт тэрэг” гэгддэг дүүжин галт тэрэгний замыг энэ оны эцэс гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй тул шинэхэн галт тэргийг ойрын хугацаанд туршихаар зэхэж байна. Галт тэрэгний их биеийг хэдийн барьж дууссан бөгөөд бүхээг бүр нь ойролцоогоор 11 метр урт, 2.4 метр өргөн байх аж. Нэг галт тэрэг 3-5 бүхээгтэй, бүхээг бүр нь 300-400 зорчигч суух багтаамжтай, нэг цагт нийтдээ 100 мянган хүнд үйлчлэх гэнэ. Харин газраас 500 метрийн өндөрт байх км гаруй урт гүүрэн замынх нь ажил хараахан дуусаагүй байна. Метро, галт тэрэгний нийлбэр гэж болох энэхүү “тэнгэрийн галт тэрэг”-ний дээд хурд 70 км/цаг бөгөөд ашиглалтад орох үедээ Хятадын хамгийн хурдан дүүжин тээврийн хэрэгсэл болох аж.
Үхань хотын дүүжин галт тэрэгний туршилт амжилттай болж, хотын нийтийн тээвэрт “тэнгэрийн метро” үйлчилж эхэлбэл Хятад улс Герман, Японы дараа орох ийм төрлийн нийтийн тээвэртэй дэлхийн гурав дахь улс болох юм байна. Сычуань мужийн Лэшань, Шаньси мужийн Ханьжун хотынхон мөн ойрын хугацаанд дүүжин метротой болох зорилт тавьжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр