CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийн шилдэг их сургуулиудын 12 нь Хятадынх

06-21-2019 15:30

 Дэлхийн тэргүүлэх 100 их дээд сургуулийн шинэчилсэн жагсаалтад Хятадын 12 их сургууль багтжээ. Лондон хотод төвтэй “Quacquarelli Symonds” олон улсын боловсролын судалгааны байгууллагаас энэ лхагва гаригт танилцуулсан дэлхийн их дээд сургуулиудын чансаагаар Циньхуа их сургууль жагсаалтад багтсан Хятадын их сургуулиудаас хамгийн эхэнд буюу 16-д, Бээжингийн их сургууль жагсаалтын 22-т эрэмбэлэгдсэн байна. Хятадын эх газрын нийт зургаан их сургууль “Топ 100 их сургууль” жагсаалтад багтсан бол Хонконгийн тав, Тайванийн нэг их сургууль мөн дэлхийн шилдгээр шалгарчээ.
Жагсаалтыг АНУ-ын Массачусеттсийн Технологийн хүрээлэн найм дахь жилээ дараалан тэргүүлсэн байна. Харин Азийн их дээд сургуулиудаас Сингапурын Үндэсний их сургууль, мөн тус улсын Наньяанийн Технологийн их сургууль хамгийн эхэнд буюу хоёулаа 11-д бичигджээ. Массачусеттсийн Технологийн хүрээлэнгийн дараа жагсаалтын хоёр, гуравт Стэнфорд, Харвардын их сургуулиуд тус тус орсон байна. Жагсаалтыг 82 улс, бүс нутгийн нийт 1000 гаруй их дээд сургуулиас сонгон шалгаруулсан аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ