CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гоо сайхны барааны үйлдвэрлэл хүчээ авч байна

06-21-2019 11:07

 Гоо сайхны бараа үйлдвэрлэгч хятад компаниудын нэр хүнд дотоодын зах зээлд сүүлийн жилүүдэд өсөж, худалдан авагчид өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг түлхүү сонгож байна.
Тус улсын “Өдрийн сонин”-д мэдээлснээр, гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээгээрээ  Хятад улс дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар, дотоодын үйлдвэрийн гоо сайхны барааны жижиглэнгийн худалдаа 10.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүний зэрэгцээ зарим нэрийн бүтээгдэхүүний борлуулалт огцом өсөж, Азийн зах зээлд хөл тавьж эхэллээ. Тухайлбал, “Pechoin” брэндийн бараа, бүтээгдэхүүн сүүлийн гурван жилийн хугацаанд онлайн худалдааны “Таобао” сайтад борлуулалтаараа тэргүүлсээр иржээ. Зөвхөн энэ оны арваннэгдүгээр сарын 11-ны хямдралаар тус компани 294 сая юанийн орлого олсон байна.
Хятадад борлогдож буй нийт бүтээгдэхүүний талаас илүү буюу 56 хувийг дотоодын бараа эзэлж байгаа бөгөөд худалдан авагчдын 42 хувь нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг сонгосныг “Тенсэнт” компаниас өнгөрсөн тавдугаар сард танилцуулсан гоо сайхны барааны зах зээлийн судалгаанаас харж болох нь.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ