CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Метроны шинэ галт тэргийг танилцуулав

06-21-2019 11:09

 БНХАУ-ын “CRRC Qingdao Sifang” компани “шинэ үеийн” гэгдэж буй метроны галт тэргийг өнгөрсөн долоо хоногт танилцуулжээ. Нийтийн тээврийн салбарт шинэ технологи, материалыг ашигласан, эрчим хүчинд хэмнэлттэй, тав тухыг хангасан хэмээгдэж буй энэхүү галт тэргийг ирэх сард туршихаар төлөвлөж буй.
 Галт тэргийг үйлдвэрлэхдээ устөрөгчийн ширхэглэгийг ашигласан тул одоо ашиглагдаж буй бусад тэрэгнээс бүхээг нь 13 хувиар хөнгөн агаад эрчим хүчийг хэмнэх цахилгаан хөдөлгүүртэйг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Үүний зэрэгцээ шинэ галт тэрэгний цонхонд мэдрэгчтэй, том дэлгэц суурилуулсан бөгөөд зорчигчид кино, мэдээ үзэх, интернэт орох боломжтой. Ердийн галт тэрэгнээс илүү хурдан, тухайлбал цагт 140 км хүртэл хурдлах чадвартай энэхүү тэрэг бүрэн автомат удирдлагатай бөгөөд замын нугачааг мэдэрч бүхээг дэх тэнцвэртэй байдлыг хангах учир чичиргээ, донсолгоогүй явахаараа онцлог.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ