CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Наран хун” олон улсын их наадам болно

06-20-2019 11:24

 Ирэх 8-р сарын 2-6-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэлийн төв талбайд олон улсын хүүхэд залуусын “Наран хун” урлаг спортын их наадам болно.
  БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Наран хун” соёлын компаниас санаачлан зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо, Монголын дизейнеруудын холбоо зэрэг байгууллагууд дэмжиж, хамтран ажиллахаар болжээ. Хятад Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулагдаж байгаа тус наадам нь дэлхийн улс үндэстнүүдийн соёлыг танилцуулах, энх тайван, нөхөрлөлийг дэмжих үндсэн зорилготойн дээр, торгоны замын эдийн засагт чухал чиглүүлэгч төдийгүй шинэ Евроазийн эх газрын улс орнуудыг холбох гүүр болсон олон улсын шинж чанартай томоохон хэмжээний урлаг соёл, спортын үйл ажиллагаа юм байна. “Наран хун” буюу “The Sunny Swan-2019” наадамд урлаг, уран сайхан, гоо зүй /мисс, мистер, модель/, спорт /хүүхдийн фитнесс/ төрлүүдэд эхний 5 байр шалгаруулах бөгөөд бага болон өсвөр, ахлах насны ангиллаар өрсөлдөх юм. Одоогийн байдлаар Хятад, Монгол, Казахстан, Киргикстан, Буриад, Тувагийн хүүхэд залуус оролцох мэдүүлгээ өгөөд байна. Наадамд оролцогчдын танилцуулга болох, ур чадвараа илэрхийлсэн богино хэмжээний видео бичлэгүүдийг тус арга хэмжээний мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа Хятадын төв телевиз CCTV-гийн Монгол сүлжээний кирилл монголоорх www.mn.cctv.com, босоо бичгээрх www.mongol.cctv.com вэб хуудсанд байршуулах ажээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр