CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс цахилгаан машины зэх зээлд тэргүүлж байна

06-20-2019 16:02

Хятадын цахилгаан автомашины салбар дэлхийд тэргүүлж эхэлснийг Олон улсын эрчим хүчний агентлагийн Газрын тосны зах зээл, үйлдвэрлэлийн газрын дарга Нил Аткинсон мэдээллээ. Тэрбээр Колумбын их сургуулийн Дэлхийн эрчим хүчний бодлого судлалын төвд болсон “Газрын тос – 2024 он хүртэлх төлөв” сэдэвт олон улсын чуулганд хэлсэн үгэндээ Хятад улс өнгөрөгч онд 1.2 сая цахилгаан машин худалдсаныг дурдаад энэ нь дэлхийн хэмжээнд зарагдсан бүх цахилгаан машины 56 хувийг эзэлж буйг онцолжээ.
Судлаачдын онцлон тэмдэглэснээр Хятадын эрх баригчдын агаарын чанарыг сайжруулах, том оврын машин болон автосбуснуудын шатахууны хэрэглээнд хяналт тогтоох бодлого нь ийнхүү цахилгаан автомашины зах зээлийг хөгжүүлж байгаа аж. Нэгэн жишээ татахад АНУ-д одоогоор хэдхэн зуун цахилгаан автобус байгаа бол Хятадад бараг хагас сая цахилгаан автобус нийтийн тээвэрт үйлчилж байна. Нил Аткинсон мөн Хятад улс хүнд үйлдвэрлэл, барилгын салбараас илүүтэй хэрэглэгчид түшиглэсэн зах зээлд хөрөнгө оруулахыг дэмжиж байгаа нь дэлхийн эрчим хүчний хэрэглээ, зарцуулалтыг хянах болон хэмнэхэд ихээхэн эерэг нөлөө үзүүлж байгааг онцолжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр