CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ-ын даргын БНАСАУ-д хийх айлчлал эхэллээ

06-20-2019 16:20

 БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны урилгаар ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 20-нд буюу өнөөдөр БНАСАУ-д төрийн айлчлал хийж байна. Энэ удаагийн айлчлал 20-21-ний өдрүүдэд үргэлжлэх юм. БНХАУ болон БНАСАУ-ын удирдагчид өмнө нь буюу 2018 оноос хойш дөрвөнтөө уулзаж байжээ. Тэдгээрийг эргэн сануулбал,
-2018 оны 3 сарын 25-28-ны өдрүүдэд Ким Жон Ун БНХАУ-д албаны бус айлчлал хийж байсан. Ши Жиньпин, Ким Жон Ун нарын Бээжин дэх энэхүү уулзалт нь анхны түүхэн чанартай уулзалт байв. Тухайн уулзалтаар хоёр удирдагч БНХАУ, БНАСАУ-ын харилцааны хөгжлийн дөрвөн үндсэн зарчмын талаар хамтдаа санал нэгдэж байсан. Тухайлбал,
Нэг: БНХАУ, БНАСАУ-ын нөхөрсөг харилцаа хоёр орны хамтын үнэт өв, найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гуйвшгүйгээр баримтлах нь цорын ганц сонголт юм.
Хоёр: БНХАУ, БНАСАУ бол социалист үзэл баримтлалтай улс орон. Хоёр орны харилцаа бол стратегийн ач холбогдолтой. Тиймээс хамтын ажиллагаагаа улам бүр нягтруулан харилцан суралцах нь зүйтэй.
Гурав: Хоёр намын хоорондын өндөр түвшний харилцаа нь хоёр орны харилцаанд бусад зүйлээр орлуулшгүй маш чухал үнэ цэнэтэй. Талууд байнгын харилцагаа хэвээр хадгалан, бодлогоо солилцож, итгэлцлээ бэхжүүлэхийн зэрэгцээ хамтын ашиг сонирхлоо хамгаалах хэрэгтэй.
Дөрөв: Иргэд хоорондын харилцааг ахиулах нь БНХАУ, БНАСАУ-ын харилцааны үндэс суурь болно.
Тухайн уулзалтаар Ши Жиньпин, Ким Жон Ун нар Солонгос хойгийн цөмийн асуудлаар санал солилцож чухал ойлголцолд хүрч байсан.
-2018 оны 5-р сарын 7-8-ны өдрүүдэд Ши Жиньпин дарга Ким Жон Унтай Даляньд уулзаж БНХАУ, БНАСАУ-ын харилцааны чухал асуудлаар гүнзгий ойлголцолд хүрсэн юм.
-2018 оны 6-р сарын 19-20-ны өдрүүдэд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун БНХАУ-д төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалаар Ши Жиньпин болон Ким Жон Ун удирдагч БНХАУ, БНАСАУ-ын харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэдгээ илэхийлээд Солонгосын хойгийн энх тайвныг хамгаалж, бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайванд хувь нэмэр оруулах болно гэжээ.
-2019 оны 1 сарын 7-10-ны өдрүүдэд Ким Жон Ун мөн БНХАУ-д айлчлал хийсэн. БНХАУ Ши Жиньпин 2019 онд БНХАУ, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгааг онцлоод, хоёр орны харилцааг улам бат бэх болгон, сайн сайхан ирээдүйг байгуулахын чухлыг онцолж байсан юм.
Харин өнөөдөр буюу энэ сарын 20-нд, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дага, Хятад улсын дарга Ши Жиньпин Пхеньян хотод хүрэлцэн очиж, БНАСАУ-д хийх Төрийн айлчлалаа эхлүүллээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ