CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

27 сая хүн жолоо барьж сурчээ

06-20-2019 15:14

 Өнгөрөгч 2018 оны байдлаар БНХАУ даяар 27 сая хүн жолооны сургалтад хамрагдсан байна. Томоохон хот, мужуудад жолооны сургалт явуулдаг сургуулийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, одоогоор 19 мянгаар тоологдож буйг  Юньань мужийн Кунмин хотод болсон Замын хөдөлгөөний форумын үеэр мэдээллээ.
Сургалтыг гардан явуулдаг нэг сая орчим багш, зааварлагч ажиллаж, 780 мянган машиныг туршилт, сургалтдаа ашиглаж буй аж. Замын хөдөлгөөний энэхүү форумын үеэр жолооны сургалт явуулдаг багш, сургуулийн үйл ажиллагааг сайжруулах, ингэснээр иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга замуудыг голчлон хэлэлцсэнийг “Синьхуа” уламжлав.
“Beijing Eastern Pioneer” жолооны сургуулийн захирал Янь Вэньхуэй “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад жолооч, зорчигчдын оролцоо маш өндөр учир багш, зааварлагч, сурагчдад тодорхой шаардлага тавьж, жолооны эрх олгох шалгалтад үүнийг анхаарч үзэх нь зүй ” гэж онцолж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ