CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Аврах ажиллагаанд 100 сая юань зарцуулна

06-20-2019 15:12

Хятадын өмнөд Сычуань мужид газар хөдлөлтөд өртсөн иргэдэд туслах ажиллагаанд зориулан Сангийн яам, Онцгой байдлын яамнаас нийтдээ 100 сая юань буюу 14.5 сая ам.долларыг  төсөвлөж байгааг “Синьхуа” мэдээллээ. Үүний зэрэгцээ аврах ажиллагааны үеэр ашиглах 5000 майхан,  10 мянган гудас, 20 мянган хөнжлийг эхний ээлжинд гамшигт өртсөн бүсийн иргэдэд олгохоор төлөвлөж байгаа юм.
Сычуань мужид газар зургаан баллын хүчтэй хөдөлсний улмаас 13 хүн амиа алдаж, 220 хүн гэмтэж бэртэн,  20 мянган  байшин сүйдэж эвдрэн, 240 мянган хүн ямар нэгэн байдлаар хохирсон бөгөөд одоо гамшгийн бүсээс 52 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар аваачихаар аврах албаныхан ажиллаж буй. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ