CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дасины “ухаалаг” зам

06-20-2019 15:16

 БНХАУ-ын Бээжин хотын нисэх онгоцны шинэ буудал Дасин хүртэлх замыг энэ сарын сүүлчээр ашиглалтад оруулна. Хотын Зам тээврийн газраас мэдээлж буйгаар, Дасин хүрэх хурдны замыг барихдаа  мөсдөж, гулгахаас хамгаалах технологийг Хятадад анх удаа ашигласан бөгөөд замын хөдөлгөөн, түгжрэлийг хянах системтэй ажээ.
Замын цардмал гадаргууг хүйтэнд тэсвэртэй, гулгаа үүсэхээс сэргийлдэг тусгай материалаар бүрсэн учир өвлийн цагт мөсдөх, хальтирах зэрэг асуудал үүсэхгүй гэж мэргэжилтнүүд онцолж буй.
Үүний зэрэгцээ замын хөдөлгөөнийг хянах систем нь үүлэн технологийг ашигласан, замаар зорчих хураамжийг цахим машин, цахим төлбөрийн системийн  тусламжтайгаар хураах бөгөөд автомат гэрэлтүүлэгтэй байх ажээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр