CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Видео бичлэгийн олон улсын уралдаан эхэллээ

06-19-2019 12:54

 БНХАУ-д боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулан “Өдрийн сонин” богино хэмжээний видео бичлэгийн олон улсын уралдаан зарлалаа. Энэ долоо хоногийн даваа гаригаас эхэлсэн энэхүү уралдаан наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилж, Хятадын түүх, соёл, боловсрол болоод өнөөгийн амьдралыг харуулсан шилдэг бичлэгийг тодруулах юм.
Уралдаанд оролцохыг хүсэгчдэд нас, яс үндэс, хүйс болон мэргэжлийн ямар нэгэн шалгуур, заалт тавиагүй бөгөөд бүтээлээ hellochina.pdnews.cn цахим хуудсанд, эсвэл  гаднын орнуудад Күнзийн төвүүдэд илгээж болохыг тус сонинд мэдээлжээ.
Уралдааны ялагчийг ирэх есдүгээр сард тодруулж, Бээжин хотод шагналыг гардуулах бөгөөд онцгой бүтээлүүдэд тусгай шагнал олгохоо “Өдрийн сонин”-ы ерөнхий редактор Шю  Чэнжүн мэдэгдсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр