CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эрчим хүч хэмнэх долоо хоног эхэллээ

06-19-2019 15:34

 Хятадын Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, Жөжян мужийн захиргаа хамтран Эрчим хүч хэмнэх долоо хоногийг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
13 дугаар Таван жилийн төлөвлөөний үеэр буюу 2016 оноос 2020 он хүртэлх хугацаанд Хятадын ДНБ-ий нэг нэгж тутамд ашиглах эрчим хүчний хэмжээ 11.35 хувиар буураад буй бол өнгөрөгч оны эрчим хүчний салбар дахь нүүрсний хэрэглээ 4.64 тэрбум тонн байжээ. Хятад улс хамгийн их эрчим хүч хэрэглэдэг орон бөгөөд зөвхөн хөргөлт, хөргүүрийн бүтээгдэхүүний салбар нь гэхэд л жилд дунджаар 800 тэрбум юанийн эргэлттэй, ойролцоогоор гурван сая хүнийг ажлын байраар хангадаг байна.
Энэ жилийн Эрчим хүч хэмнэх долоо хоног “Ногоон хөгжилд эрчим хүчний хэмнэлтийг чухалчлах нь” сэдвийн хүрээнд зохиогдож буй бөгөөд ийм арга хэмжээ Хятадад анх 1991 онд зохиогдсоноос хойших 29 дэх удаагийнх болж байгаа аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр