CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үдүндэгийн УЦС ирэх онд ашиглалтад орно

06-19-2019 12:57

 Хүчин чадлаараа Хятаддаа дөрөвдүгээрт, дэлхийд долоодугаарт орох Үдүндэгийн усан цахилгаан станцыг 2020 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Бүтээн байгуулалтын барилга, инженерийн ажлыг гүйцэтгэж буй “Санься” компанийн төлөөлөгч Жан Жяньшанийн өгүүлж буйгаар, ирэх оны долоодугаар сард усан санг дүүргэн наймдугаар сарын эхээр эрчим хүчний эхний үүсгүүрийг ашиглалтад оруулах боломжтой болж байна.
Хөх мөрний рүү цутгадаг Жиньшажянь гол дээр байрлах Үдүндэгийн УЦС нь  7.4 тэрбум шоо метр эзлэхүүн бүхий усан сантай, тус бүр нь 850 мянган кВт-ын хүчин чадал бүхий,  эрчим хүч үйлдвэрлэгч 12 блоктой бөгөөд жилдээ 38 тэрбум кВт/цагийн цахилгаан үйлдвэрлэх боломжтой юм.
Байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, бүсийн эдийн засгийг эрчимжүүлэхэд энэхүү УЦС чухал үүрэг гүйцэтгэнэ гэж ажиглагчид онцолж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ