CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тариаланч робот

06-19-2019 15:36

 Хятадын зүүн хэсэгт орших Фүжянь мужийн нутаг дахь улсын мэдлийн томоохон хүлэмжүүдэд цагаан өнгөтэй, өхөөрдөм жижигхэн робот ажиллаж эхэлжээ. Хүлэмжин дэх ургамал, ногооны эгнээн дундуур явахдаа тухайн ургамлын ургалт, төлжилтийн талаар мэдээлэл цуглуулж, удирдлагын төв рүү дамжуулах уг робот ердийн тариачин, фермерийн үүрэг гүйцэтгэхээс гадна ухаалаг тооцоолуурын ажлыг давхар хийх аж. Учир нь жирийн роботоос ялгаатай нь энэхүү робот 5G сүлжээнд холбогдсон бөгөөд Хятадын хөдөө аж ахуйн салбарт хүчин зүтгэх 5G холболттой анхны ухаалаг төхөөрөмж юм. Хаашаа ч чөлөөтэй хөдөлж чадах уг робот мөн ургамал, үр тарианы дээж авахаар програмчлагджээ.
Хятад улс 2013 оноос хойш үйлдвэрлэлийн салбар дахь робот ашиглалтаараа дэлхийд тэргүүлэх болсон байна. Таван мегапиксельтэй хоёр бичил камеран “нүдтэй”, долоон мегапикселийн хоёр камеран “чихтэй” энэхүү роботыг Фүжяний Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийнхан тус мужийн “Newland Era” дэвшилт технологийн компанитай хамтран зохион бүтээжээ. Энэхүү тариаланч роботыг хүний оролцоогүй байх ирээдүйн газар тариалангийн салбарын эхлэл болно гэж судлаачид үзэж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр