CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хулсны үйлдвэрлэл хөгжиж байна

06-19-2019 12:53

 Хулс модыг тарьж ургуулах, түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Хятадын болон гаднын зах зээлд гаргах бизнес жил ирэх тусам өргөжиж байна. Энэ сарын 13-16-ны өдрүүдэд Сычуань мужийн Ибинь хотод болсон хулсны үйлдвэрлэлийн яармагийн үеэр энэ талаар онцолсон тухай “Синьхуа” агентлаг тэмдэглэжээ.
Өнгөрсөн оны байдлаар тус хотын хулсны үйлдвэрлэлийн эргэлт 14.9 тэрбум юань буюу 2.1 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээтэй болсон нь мужийн нийт үзүүлэлтийн 32.4 хувийг эзэлж байна. Үүний зэрэгцээ хулсны тариалан, хулсан эдлэлийн бизнесийг хотын удирдлага дэмжиж, ирэх гурван жилийн хугацаанд 100 сая юанийн хөрөнгө оруулахаа мэдэгдэв. Ингэснээр ирэх он гэхэд энэ зах зээлийн эргэлт 21 тэрбум юаньд хүрнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж буй.
Хятадын өмнөд Сычуань муж, тэр дундаа Ибинь хотын оршин суугчид хэдэн үеэрээ хулсны үйлдвэрлэл эрхэлж, амьдралаа залгуулсаар ирсэн бөгөөд тансаг, уран нарийн хийц бүхий хулсан эдлэлээрээ алдартай юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр