CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Аварга сараана дэлгэрэх цаг

06-19-2019 15:32

Францын зураач Оскар-Клод Монегийн “Усны сараана” нэртэй алдартай бүтээл бий. Усны сараана цэцэг энхэр зөөлөн дэлбээтэй, хэдхэн хоногт үзэгдээд өнгөрдөг байгалийн төгс сайхан бүтээл юм. Гэхдээ хүмүүс энэ цэцгийн аварга том нэгэн зүйл нь навч, цоморлигоо бүрэн гүйцэд дэлгэсэн үедээ хүүхэд битгий хэл, насанд хүрсэн хүнийг ч даах гоёмсог завь болон хувирдагийг тэр бүр мэддэггүй.
Их Британийн хатан хаан Викториягийн нэрээр нэрлэгдсэн Викториягийн усны сараана нь халуун дулаан, чийглэг нутагт ургадаг, навч нь бүрэн дэлгэрсэн үедээ дэлхийн хамгийн том усны ургамал болдог цэцэг юм. Энэхүү аварга том цэцгийн голч дээд тал нь гурван метр хүрнэ. Хамгийн том усны сараана ердөө гуравхан хоног дэлгэрдэг бөгөөд цоморлиг нь эхний өдрөө цагаан байснаа шөнө нь дэлбээгээ хумиж, дараа өглөө нь ахин дэлгэрэхдээ ягаан өнгөтэй болсон байдаг гэнэ. Харин гурав  хоногийн дараа сараана цэцэг аварга том навчныхаа хамт усанд живдэг байна. Викториягийн сараана мөн хан боргоцойнх шиг маш сайхан үнэр ялгаруулдаг аж.
Өмнөд Америкийн уугуул ургамал болох усны аварга сарааныг олон газар нутагшуулсны нэг нь Хятад юм. Тус улс бараг цэцэрлэгт хүрээлэн болгондоо усны сараанатай цөөхөн орны нэг агаад Викториягийн сараана дэлгэрэхийг харах хамгийн тохиромжтой цаг нь зургадугаар сараас аравдугаар сар аж. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ