CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Шинэ галт тэргээр зорчигчдыг тээвэрлэж эхэлнэ

06-18-2019 15:52

 Ирэх долоодугаар сарын 10-наас эхлэн БНХАУ-ын төмөр замын чиглэлд өөрчлөлт орж, өмнөхөөсөө олон чиглэлд зорчигчид болон ачаа тээвэрлэж эхлэхийн зэрэгцээ шинэ галт тэрэгний цувааг ашиглалтанд оруулахаар зэхэж байна.
Хятадын төмөр зам /China Railway/ компанийн мэдэгдэж буйгаар, аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбоотойгоор, зорчигч тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд шинэ галт тэрэгнүүдийг ашиглалтад оруулснаар өдөрт 260 мянган зорчигчийг нэмэн тээвэрлэх боломжтой болох юм.
Эх газар болон Хонконгийг холбосон төмөр замын зогсоолын тоог нэмэн 58 болгохын сацуу Хятадын умард Хэбэй мужаас өмнөд мужууд руу, тухайлбал, Гуанжөү, Шэньжэн рүү шууд аялах чиглэлийг нэмж гаргахаар болсныг “Синьхуа” мэдээллээ. Хот хоорондын хурдны галт тэргүүдийг шинэчлэснээр богино хугацаанд олон зорчигч, илүү их хэмжээний ачааг тээвэрлэх боломжтой болно. Тухайлбал, Юньань мужийн Куньмин хотоос Гуандун мужийн Гуанжөү хүрэх хугацаа нэг цаг, 42 минутаар богиносож байгаа бол Хамигаас Өрөмч рүү хүрэх чиглэлийн хугацааг 25 минутаар хэмнэх юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр