CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Шанхай хот дэлхийн цахим спортын “нийслэл” болно

06-18-2019 15:48

 Хятадын Шанхай хотын захиргаа хотын соёлын салбарыг дэлхийн түвшинд хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөө баталсны дотор Шанхайг дэлхийн цахим спортын “нийслэл” болгох зорилт тавьжээ. Цахим спортын үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд хотын захиргаа бизнесийн орчныг сайжруулж, соёлын салбар болон түүний сүлжээг өргөтгөн, дэд бүтэц болоод зах зээлийг нь бүхий л талаар дэмжихээ амлаад байна. Мөн үндэсний болон олон улсын хэмжээнд энэ салбарын томоохон үйл ажиллагаа,  тэмцээн уралдаануудыг зохион байгуулахаар төлөвлөөд буй аж. Үүнд үндэсний цахим спортын долоо хоног, дэлхийн э-спортын зөвлөгөөн, компьютер тоглоомын хөгжүүлэлтийн шинэ төв, мэргэжилтнүүдийн чуулган зэрэг багтаж байна.
Хятад улс цахим спорт хурдтай хөгжиж буй тэргүүлэх орны нэг бөгөөд дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн хамт “Нэг бүс нэг зам”-ын орнуудад э-спортыг дэлгэрүүлэхэд ихэд анхаарч буй юм. Шанхай хотын захиргаа ч мөн дотоод, гадаадын цахим спортынхны хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөөд байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр