CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сычуаньд 6.0 баллын хүчтэй газар хөдлөв

06-18-2019 14:35

 БНХАУ-ын өмнөд нутгийн Сычуань мужийн И Бин хотын Чаннинд энэ сарын 17-ны өдрийн 22 цаг 55 минутад 6.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар тус улсын Газар хөдлөлтийг хэмжин тогтоох төвөөс мэдээллээ.
Сычуань мужын И Бин хотын Чаннин нь уртрагийн 28.34, өргөрөгийн 104.9 градуст байрладаг юм. Газар хөдлөлтийн голомт нь 16 километрийн гүнд болжээ. Холбогдох байгууллагууд хөдлөлтийн гамшгаас авран туслах ажлыг яаралтай эхлүүлээд байна. Одоогийн байдлаар 12 хүн амь насаа алдсан мэдээтэй байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ