CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Умад Солонгосын удирдагчид тав дахь удаагаа уулзана

06-18-2019 15:46

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нөгөөдөр буюу энэ ням гаригт БНАСАУ-д айлчилж, тус улсын удирдагч Ким Жон Унтай уулзахаар болжээ. Хоёр хоног үргэлжлэх түүний айлчлал БНХАУ-ын төрийн тэргүүний Умард Солонгост хийх 14 жилийн дараах анхны дээд хэмжээний айлчлал болох аж. Мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй жилд болж байгаагаараа онцлог юм.
 Хоёр улсын удирдагчид өнгөрсөн 2018 оны гуравдугаар сараас хойш БНХАУ-ын нутагт дөрвөн ч удаа уулзаад байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч нэгдүгээр сард Бээжин хотноо уулзаж хоёр орны хамтын ажиллагаа, Солонгосын хойгийн асуудлаар санал солилцсон билээ. Харин энэ удаад бүс нутгийн энхтайван, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаар голлон санал солилцох аж.  БНХАУ Умард Солонгосын эрх баригчдын үндэсний стратеги бодлоготой болох, эдийн засгийн өсөлтдөө анхаарах зорилтыг дэмжиж байгаагаа илэрхийлээд буй.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ