CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад Орос Монгол гурван орны төрийн тэргүүн нарын V уулзалт болов

06-17-2019 10:25


Синьхуа агентлагийн мэдээ, 14-нд Бишкект, Хятад улсын дарга Ши Жиньпин, Оросын ерөнхийлөгч В.Путин, Монголын ерөнхийлөгч Х.Баттулга нар Хятад Орос Монгол гурван орны төрийн тэргүүн нар V уулзалтаа хийлээ. Төрийн тэргүүн нар гурван орны хамтын ажиллагааны амжилтыг дүгнэж, хамтын ажиллагааны хөтөлбөрийг хамтдаа ахиулах асуудлаар зөвшилцсөн байна.

Ши Жиньпин: Хятад Орос Монгол гурван орон бол хаяа залган оршдог найрсаг хөрш, харилцан дэмждэг сайн түнш тул гурван талын хамтын ажиллагаа өрнүүлэх газар зүйн давуутай бөгөөд гүн зузаан найрсаг уламжлалтай юм. Өнгөрсөн жилийн 6-р сард бид Чиндаод гурван орны төрийн тэргүүн нарын VI уулзалтаа хийж, харилцаа холбоогоо нягтруулан, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсэн юм гэжээ.

Тэрээр: энэ жил Хятадын тал Орос Монгол хоёр оронтой тус тус дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо тэмдэглэж, Хятад Орос Монгол гурван орны хамтын ажиллагааны шинэ боломж тохиолыг угтан авчрах болно. Эдүүгээ олон улсын хэмжээнд худалдааг ивээх үзэл, ганц талт үзэл толгой өндийж буй нөхцөлд гурван талаараа бүс нутгийн хамтын ажиллагаагаа тууштай ахиулан, хамтын хөгжлийн зорилтоо биелүүлж, гурван орны хөгжлийн стратегийг холбох гол сэдвийн хүрээнд, олон салбарын хамтын ажиллагааг ахиулан, олон талт үзлийг дэмжиж, дэлхийд нээлттэй эдийн засгийн тогтолцоо тогтоохыг зорьж бйгаа гурван орны нааштай дохиог уламжлах болно гэжээ.

Ши Жиньпин гурван орны хамтын ажиллагааг ахиулах талаар гурван санал дурдсан байна. Тухайлбал: нэгт, гурван талын хамтын ажиллагааг стратегийн талаар зөв хөтлөн дагуулна. Хоёрт, гурван талын хамтын ажиллагааг хамтын ажиллагааны гол талаараа хөтлөн дагуулна. Гуравт, ШХАБ-ын хүрээн дэх зохицол, хамтын ажиллагаагаа өргөтгөнө гэжээ.

В.Путин: Оросын тал харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах үнсэн дээр Орос Хятад Монгол гурван талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Европ Азийн эдийн засгийн холбоог нягтруулж, Бүс ба замын санаачилга, Монголын Талын зам төлөвлөгөөг холбоход хүчин зүтгэх болно. Гурван талаараа зам харилцаа, дэд бүтцийн түншлэлээ эрчимжүүлэн, хамтын худалдааг өргөтгөж, эрчим хүч, банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ёстой гэжээ.

Х.Баттулга: Хятад Орос хоёр оронтой найрсаг хамтын ажиллагааны харилцаа хөгжүүлэх бол Монгол улсын хэлбэрэлтгүй чиглэл бодлого юм. Монголын тал “Хятад Орос Монгол гурван орны хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”, Хятад Монгол Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтын хүрээн дэх гурван талын хамтын ажиллагааг ахиулахад хүчин зүтгэх болно. Гурван талаараа тогтолцооны шинжтэй байгуулалт хийж, гурван орны хамарсан олон улсын авто замын сүлжээний байгуулалтыг эрчимжүүлэн, гурван орон хоорондын боомтоор зорчих журмыг хялбарчилж, эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлэн, бүс нутгийн цахилгаан сүлжээний байгуулалтын асуудлаа судлах ёстой гэжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ