CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хог ангилан хаях бэлтгэл ажлыг хангалаа

06-17-2019 13:00

 Хятадын өмнөд хэсгийн Хайнань мужид 2020 оноос хогийг ангилан хаядаг болохоор төлөвлөж байгаа бөгөөд Хайкөү хотын захиргааны мэдээлж буйгаар, үүний үндсэн бэлтгэл ажлыг хангаад буй аж. Хайнань мужийн хот төлөвлөлтийн газраас онцолж буйгаар, хог ангилан хаях ерөнхий төлөвлөгөөг гаргаж, хог хүлээн авах цэг, хогийн савыг урьдчилан бэлдэж эхэлжээ.
 Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, ингэснээр ахуйн хог, хаягдлын 35 хувийг дахин боловсруулах боломжтой болж байгаа бөгөөд энэ нь  байгаль орчны бохирдлыг багасгахаас гадна эдийн засгийн хувьд ч ашиг авчрах юм. Одоогийн байдлаар, Хайнаньд хогийг тусгай цэгүүд дээр авчран шатаах арга хэмжээг авч байгаа билээ.
Бэлтгэл ажлын хүрээнд хог, хаягдлыг дахин боловсруулах 21 байгууламж барьж, хаягдлыг ангилан хүлээж авах 16 цэг, дахин боловсруулах боломжгүй хогийг устгах таван байгууламжийг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Түүнчлэн, хөдөө тосгон, сууринд хог ангилахад зориулсан савуудыг байршуулан, түүнийг боловсруулах байгууламж руу хүргэх төхөөрөмж, машинуудыг бэлджээ. Үүнээс гадна,   ахуйн хаягдлыг хэрхэн ангилахыг оршин суугчдад заах, үүний ач холбогдлыг таниулах сургалт, ухуулгын ажлыг ч идэвхтэй өрнүүлж буй.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр