CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

​Ши Жиньпин эх орондоо буцан ирлээ

06-17-2019 10:19

6-р сарын 16-ны орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин Киргиз, Тажикстанд хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлж, ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн XIX хурал, Азид итгэлцэл хамтын ажиллагааг бэхжүүлэх хурлын V дээд хэмжээний уулзалтад оролцоод Бээжинд буцан ирлээ.

Орон нутгийн цагаар 16-ны өглөө Ши Жиньпин Душанбегээс мордон эх орондоо буцан ирсэн юм. Мордох үед нь Тажикстаны ерөнхийлөгч Емомали Рахмонов нисэх онгоцны буудалд очин гаргаж өгч, халуун дотно ярилцжээ.

Ши Жиньпин: Хятад Тажикстаны хамтын хүчин чармайлтаар хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрч, хоёр иргэдийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэн найдаж байна гэжээ.

Емомали Рахмонов: Ши Жиньпин даргын энэ удаагийн Тажикстанд хийсэн айлчлал бүрэн дүүрэн амжилттай, чухал ач холбогдолтой юм гэжээ.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төвийн ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын дарга, ХКН-ын Төв хорооны Тамгын газрын дарга Дин Шюешян, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төвийн гадаад харилцааны ажлын зөвлөлийн албаны дарга Ян Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И, УТЗЗ-ийн БХХ-ны орлогч дарга, Хятадын Үндэсний Хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Хэ Лифэн нар тусгай нисэх онгоцонд нь дагалдан буцан иржээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр