CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

30 мянган жорлон шинэчилжээ

06-17-2019 13:02

Сүүлийн жил хагасын хугацаанд БНХАУ-ын аялал жуулчлалын бүсэд нийтдээ 30 мянган жорлонг шинэчилсэн байна. Тус улсын Аялал жуулчлал, соёлын яамнаас мэдээлж буйгаар, энэ нь гурван жилийн хугацаанд шинэчлэхээр төлөвлөсөн жорлонгийн 47 хувийг бүрдүүлж байгаа аж.
Орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тав тухыг хангахын тулд нийтийн жорлон, ариун цэврийн өрөөг шинэчлэх энэ ажил 2020 онд дуусаж, нийтдээ 64 мянган цэгт эрүүл ахуйн шаардлага хангасан жорлонг бий болгох юм.
2015 онд БНХАУ-д эхэлсэн “Жорлонгийн хувьсгал” хөдөлгөөний хүрээнд эхний ээлжинд томоохон хот, мужууд,  аялал жуулчлалын бүсэд нийтийн жорлонг шинэчлэх, мөн зочид буудал, үйлчилгээ, үзвэрийн газруудад жорлонг шинэчлэх арга хэмжээг авсаар байгаа билээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр