CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Коллеж төгсөгчдийн дийлэнх нь ажилтай болдог

06-17-2019 12:57

БНХАУ-д  техник мэргэжлийн сургууль, коллеж төгсөгчдийн дийлэнх нь буюу 91.5 хувь нь ажлын байраар хангагдаж байна. Өнгөрөгч 2018 оны байдлаар, мэргэжил олгох техникийн сургууль төгссөн хүмүүсийн чамгүй хувь нь үйлдвэр, бизнесийн салбарт ажиллаж эхэлжээ. Боловсролын салбарын “MyCOS” судалгаанд онцолсноор, Хятадад сүүлийн жилүүдэд богино хугацаанд мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулдаг коллежийн тоо ч өсөх хандлагатай байгаа юм.
Хувийн компаниуд, бизнес эрхлэгчид шинээр ажилд авсан боловсон хүчний харьцуулалтыг харвал тэдний 54 хувь нь их, дээд сургууль төгсөгчид байгаа бөгөөд үлдсэн хувийг нь техник мэргэжлийн сургууль дүүргэсэн хүмүүс байна. Үүний зэрэгцээ 2018 онд их, дээд сургууль төгссөн хүмүүсийн чамгүй хувь нь бага, дунд боловсролын салбарт ажиллаж буй.
Мужийн хэмжээний 30 бүсэд үйл ажиллагаа явуулж, 327 салбарын 603 мэргэжлээр 303 мянган оюутан суралцуулж буй техник мэргэжлийн сургуулиудын үзүүлэлтийг ерөнхийлөн харвал,  мэдээллийн технологи, аюулгүй байдал, программ хангамж, цахилгаан хангамжийн мэргэжилтэн, төмөр замын засвар, үйлчилгээний ажилтан зэрэг мэргэжлийг оюутнууд түлхүү сонгож буйг “Синьхуа” уламжлав. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр