CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хүнсний бүтээгдэхүүнийг селенийн агуулгаар баяжуулна

06-17-2019 14:33

Хүн амьтны биед зайлшгүй байх ёстой 14 онцгой элемэнтийн нэг болох селениг түгээмэлжүүлэх эрүүл мэндийн цогц төлөвлөгөөний нээлтийн ёслол Бээжинд боллоо.
Тус арга хэмжээнд Хятадын эрүүл мэндийн холбоо, Хятадын ойн аж ахуй, байгаль орчныг дэмжих холбоо, Бээжин-Хөххотын худалдааны нийгэмлэг, Бээжин дэх Өвөр Монголын бизнесийн холбоо зэрэг байгууллагууд, тус салбарын эрдэмтэд судлаачид оролцов. Селениг дэмжсэнээр хүний биеийн дархлаа сайжрахаас гадна хорт хавдрын өвчлөлөөс хамгаалах, зүрх судасны болон чихрийн өвчнөөс сэргийлэх боломжтой юм. Селенийн дутагдлыг хоол хүнсээс нөхөх нь хамгийн сайн хувилбар гэдэгт эрдэмтэн судлаачид санал нэгддэг ажээ. Өнөөгийн байдлаар Хятад улсын селени элбэг агуулагддаг хүнсний бүтээгдэхүүнд тусгай бордоогоор тэжээсэн үхэр хонины мах, мөн бордоогоор тэтгэж ургуулсан хүнсний ногоонууд багтдаг. Харин Өвөр Монголын Жарууд хошууны малчин Хонгорбаатар энэ оны 5-р сард Бээжингийн "Ershang" биотехнологийн компанитай гэрээ байгуулж тус компанийн нийлүүлсэн үнэ төлбөргүй бордоогоор 300 үхрээ тэжээж эхэлжээ.  

 Өвөр Монголын Жарууд хошууны малчин Хонгорбаатар

Би одоо 300 үхрээ тус бордоогоор тэжээж байна. "Er shang" биотехнологийн компани үхэр тэжээх зориулалтын бордоогоо бидэнд үнэ төлбөргүйгээр нийлүүлдэг. Гурван сарын дараа гэрээнд зааснаар "Er shang" компанид үхрээ захын үнээс дээгүүр ханшаар худалдах болно. Мөн манай Жаруудын орон нутгийн төр засгийн байгууллагууд тус компани болон малчдын хооронд зохицуулалт хийн тусалж дэмжиж байна.
Мөн Сөнид зүүн хошууныхан ч селени элбэг агуулагдах хүнсний бүтээгдэхүүн үйлдэрлэхэд анхаарал хандуулж, орон нутагт нь зохицих эсэхийг судалхаар уг арга хэмжээд оролцсон юм.

 Өвөр Монголын Сөнид зүүн хошууны АТИХ-ын байнгын хорооны дэд эрхлэгч Мөнхбаатар

Манай Сөнид хошууны хонины мах орон даяаар брэнд болоод байна. Бидний энэ удаа Бээжинд ирсэн зорилго бол селени элбэг агуулагдах бүтээдэхүүийг үйлдвэрлэхийн төлөөх сонирхол юм. Селени гэдэг элемэнтийг үхэр, хонь, гахай, тахиа зэрэг амьтанд тэжээлээр нь дамжуулан шингээдэг юм гэж ойлголоо. Бид Сөнид хонины байгаллаг чанарын брэндээ баталсан сууран дээр бусад амьтанд туршин, болгоомжтой няхуур ажиллахаар төлөвлөж байна.

БНХАУ нь селенийн дутагдалтай орны нэг. Тодруулхад Хятад улсын нийт нутаг дэвсгэрийн 72 хувьд 700 000 000 хүн селенийн дутагдалтай эсвэл тогтсон хэмжээнээс бага хувиар хүртэх бүсэд амьдардаг аж. Тэдгээр бүс нутгийн хүмүүсийн хүнсэнд өдөрт дундажаар 36 грамм селени ноогддог байна. Энэхүү үзүүлэлт нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандарт болох 50-60 граммаас доогуур байгаа нь маш тодорхой билээ. Мөн Япон улсын стандартаас хол доор байгаа бөгөөд Америкийн гурван хувийн нэгд нь ч хүрэхгүй байна.

Хятад улсын хүн амд селени дутагдаж байгаа асуудлыг шийдэн, хүн ардын эрүүл мэндэд хүчин зүтгэл гаргахаар Бээжингийн "Er shang" биотехнологийн компани ийнхүү шинэ ажилдаа ханцуй шамлан оржээ.

 "Er shang" биотехнологийн компанийн Өвөр Монголын хэсгийн захирал Чи Шүчэн

Энгийн үхрийн махны захын үнэ нэг кг нь 70 юань байдаг бол манай тусгай зориулалтын бордоогоор гурван сар тэжээхэд селени элбэг агуулагдах бүтээдэхүүн болж захиалгаар зөвхөн нэг кг нь 300 юань болж өсөх юм. Энгийн хонины махны захын үнэ нэг кг нь 66-70 юаний хооронд байдаг бол манай тусгай зориулалтын бордоогоор тэжээж селени элвэг агуулагдах бүтээдэхүүн болсноор 176 юань болж өсөх юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ