CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Шанхайн олон улсын кино наадам нээлтээ хийлээ

06-17-2019 14:51

Шанхайн 22 дахь удаагийн Олон улсын кино наадам өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 15-нд Шанхай хотноо нээлтээ хийлээ. Тус наадамд өрсөлдөхөөр дэлхийн 112 улс орон, бүс нутгаас 3964 кино бүртгүүлсэнээс 1772 нь Азийн 39 орных байсан гэнэ. Хятад улсад зохион байгуулагддаг цорын ганц олон улсын А зэрэглэлийн эл наадмаар киноны хорхойтнуудад зориулан 500 гаруй уран бүтээлийг 47 кино театраар үзүүлэх юм. Өнгөрсөн жил тус наадамд 108 улсын 3447 кино оролцохоор бүртгүүлсэн нь кино наадам зохион байгуулагдаж эхэлснээс хойшхи хамгийн дээд амжилт байжээ. Тэгвэл энэ жил мөн л өмнөх жилийн амжилтыг эвдсэн байна.
Дашрамд дурдахад, Шанхайн олон улсын кино наадмыг анх 1993 онд зохион байгуулж байжээ. Тэр цагаас хойш энэ наадмын цар хүрээ, оролцох хүсэлтэй уран бүтээлчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, өдгөө Азидаа хамгийн том цар хүрээ бүхий олон улсын кино наадам болсон аж. Наадам энэ сарын 24 хүртэл үргэлжилнэ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр