CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хулсны баавгайн хамгийн жижиг бамбарууш

06-14-2019 14:44

Хятадын Сычуань мужийн Чэндү хотод хулсны баавгайн хамгийн жижиг бамбарууш  мэндэллээ. Эмэгчин, нярай бамбарууш ердөө тахианы өндөгтэй тэнцүү хэмжээний буюу 42.8 грамм жинтэй төрсөн байна. Чэндү хотын хулсны баавгай үржүүлгийн газрын ажилтнуудын мэдээлж буйгаар, Чэнда нэртэй баавгайгаас төрсөн хоёр ихэр бамбаруушийн нэг нь энэ аж.
Хоёр ихрийн эгч нь буюу түрүүлж төрсөн нь 172 грамм жинтэй, хэвийн өсөлттэй байгаа бол дүү нь эгчийнхээ биеийн хэмжээг гурав хуваасны хоёртой тэнцэх хэмжээний байна. Хамгийн жижиг бамбаруушийг 24 цагийн турш арчилж, эмч нар биеийн байдлыг нь хянаж байгааг “Синьхуа” агентлаг онцолжээ.
Үүнээс өмнө буюу 2006 онд тус баазад төрсөн, 51 грамм жинтэй Уи нэртэй бамбарууш хамгийн жижигт тооцогдож байсан юм. Одоо Уи 132 кг жинтэй, хэвийн, эрүүл саруул өсөж байгаа юм. Энэ дашрамд өгүүлэхэд, Чэндү хотын хулсны баавгай үржүүлгийн газар 2018 онд 284 бамбарууш төрж, 98 хувь нь эрүүл бойжиж байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ