CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Даль жигүүрээ алдсан ч хүсэл мөрөөдлөө орхиогүй охин

06-14-2019 12:06

 Харбин хотын Инженерийн их сургуульд нэгэн онцгой охин суралцдаг аж. Өвөрмонгол охин Чинь Тинтин нь тус сургуулийн нэгдүгээр курсийн оюутан бөгөөд төрөлхийн булчингийн сулрал өвчтэй. Тиймээс багаасаа хоёр хөл дээрээ явах боломжгүй болсон ч эгэл жирийн, эрүүл оюутнуудын нэгэн адил тэдэнтэй мөр зэрэгцэн суралцаж, нөхөрлөж буй. Гэсэн ч энэ нь түүнийг энгийн хүнээс хэд дахин илүү хичээл зүтгэл гаргахад хүргэдэг байна.
 Чинь Тинтин багаасаа бусад хүүхэдтэй адилгүй байв. Байсхийгээд л өвдчихдөг охиноо аав ээж нь байнга шахуу эмнэлэг домнолгоор дагуулан явна. Харин 13 нас хүрсэн тэр жилээ Бээжин хотод төрөлхийн булчингийн сулрал өвчтэйгээ мэджээ. Энэ хүртэлх хугацаанд тэрбээр сурахаа болиогүй бөгөөд ирээдүйнхээ төлөө “Их сургуульд элсэнэ” хэмээн өөртөө амлажээ.
2018 онд тэрбээр Хайлаарын ахлах сургуулийнхаа шинжлэх ухааны чиглэлийн шилдэг сурагчаар шалгарч, Харбины Инженерийн их сургуулийн Материаллаг шинжлэх ухаан, химийн инженерийн сургуульд элсэн орсон байна. Охиноо асрахын тулд аав, ээж нь ч Өвөрмонголоос Харбинд нүүж иржээ. Сургуулиас нь тэдэнд амьдрах байр гаргаж өгсөний зэрэгцээ Чинь Тинтинд зориулан аль болохоор хичээлүүдийг нь байрных нь нэг давхрын ангид оруулахаар зохицуулдаг аж.
 Чинь Тинтин ч сурлагадаа сайн төдийгүй физикийн багш болох хүсэлтэй. Тэрбээр “Алдарт эрдэмтэн Стивэн Хокинг шиг өөрийнхөө гэрлийг олох хүч надад бий. Хэдийгээр тэнгэр бурхан миний даль жигүүрийг мартсан ч миний мөрөөдлийг хорьж дийлэхгүй” хэмээн ярив.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр