CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эрүүл мэндийн салбарын үзэсгэлэн боллоо

06-14-2019 14:47

БНХАУ-ын Шаньдун мужийн нийслэл Чиндао хотод Дэлхийн эрүүл мэндийн салбарын үзэсгэлэн энэ сарын 10-12-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Боаосын Азийн форумын хүрээнд зохион байгуулсан энэхүү арга хэмжээний үеэр 20 мянган хавтгай метр талбайд анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж буй Хятадын болон олон улсын 200 байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа.
Энэ удаагийн үзэсгэлэнд зүйлийн  интернэт, хиймэл оюун ухаан, 5G сүлжээнд суурилсан технологийг анагаах ухаанд хэрэглэх арга зам, технологи, бүтээгдэхүүнийг түлхүү танилцуулсан тухай “Синьхуа” мэдээлжээ.
Үүний зэрэгцээ хамгийн сүүлд гаргасан эм бэлдмэл, тоног төхөөрөмжүүд, битехнологийн бүтээгдэхүүн, цаашлаад эрүүл мэндийн мэдлэгийг түгээхэд дэвшил авчрах арга замуудыг ч олонд танилцууллаа. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ