CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин ШХАБ-ын хуралд оролцож байгаа улс орнуудын төр засгийн тэргүүн нартай уулзав

06-14-2019 11:56

БНХАУ-ын дарга Ши Жиньнпин Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотноо болж буй ШХАБ-ын ХIХ хуралд оролцохоор ирсэн гишүүн орны төрийн тэргүүн нартай уулзлаа.

Энэ сарын 13-нд Бишкек хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Киргизийн ерөнхийлөгч Жээнбековтой хэлэлцээ хийсэн байна. Хоёр тал Хятад, Киргизийн харилцааны хөгжлийг өндрөөр үнэлээд, хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргахаа санал нэгтэй илэрхийлжээ. Хэлэлцээний дараа, хоёр орны төрийн тэргүүн хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичиг солилцох үйл ажиллагаанд оролцов. 

Мөн өдөр Бишкек хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзлаа.Ши Жиньпин юуны өмнө Токаевыг Казахстаны ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргээд, Хятад Казахстаны харилцааны хөгжилд оруулсан түүний гарамгай хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна.  

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин 13-нд Бишкект, саяхан Энэтхэгийн Ерөнхий сайдаар улиран сонгогдсон Модитой уулзжээ. Хятад Энэтхэг бол дэлхийн тэрбум хүн амтай, шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн хоёр орон бөгөөд бүгд түргэн хөгжлийн чухал үе шатандаа яваа билээ. Энэтхэгийн талтай хамт улам нягт түншийн харилцаа хөгжүүлэхээр хичээх болно гэжээ. Тэрээр: Хоёр тал харилцан бие биеэ хөгжлийн боломж хэмээн үзэж, харилцан заналхийлэхгүй байхыг баримтлах хэрэгтэй. Хамтын ажиллагааны зам сувгаа тасралтгүй өргөжүүлж, харилцан итгэлцэх арга барилаа эрчимжүүлэх хэрэгтэй. Чөлөөт худалдаа, олон талт үзлийг хамтдаа хамгаалж, хөгжиж буй орны зүй ёсны хөгжлийн эрхийг хамгаалах хэрэгтэй хэмээн цохон тэмдэглэжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Афганистаны ерөнхийлөгч Ганитай мөн сарын 13-нд уулзав.Тэрээр Афганистаны тусгаар тогтнолын 100 жилийн ойд баяр хүргээд Афганистан улс энх тайван, тогтвортой байдлаа баталгаажуулж, хөгжин дэвшихийн ерөөл дэвшүүлжээ. Хятад, Афганистан бол уламжлалт найрсаг хөрш, стратегийн хамтын ажиллагааны түншүүд юм. Бид Хятад, Афганистан, Пакистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ