CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Венесуэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна

06-14-2019 14:46

 Венесуэлийн иргэдэд Хятадын Засгийн газраас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн дөрөвдүгээр цуваа Симон Боливарын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд өнгөрсөн мягмар гаригт буулаа. БНХАУ-аас Каракаст суугаа Онц бгөөд бүрэн эрхт элчин сайд Ли Баожуны мэдэгдэж буйгаар, энэ удаагийн тусламжинд эм, ахуйн хэрэглээний бараа зэрэг зүйлс багтаж буй.
Өнгөрсөн гуравдугаар сараас хойш Хятад улс нийтдээ эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд шаардлагатай 269 тонн эм, бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүнийг тусламж болгон илгээгээд байгаа билээ.
Венесуэлийн Эрүүл мэндийн сайд Карлос Альварадо тусламжийг хүлээн авахдаа энэ бүхэн хэрэгтэй, шаардлагатай байгаа хүмүүстээ хүрч, улс оронд нь  тогтвортой тайван байдлыг бий болгох, иргэдийг аюулгүй, эрүүл байхад тус болно хэмээн найдаж буйгаа илэрхийлсэнийг “Синьхуа” агентлаг онцлов.
Хятадын Засгийн газар олон жилийн турш найрсаг харилцаатай Венесуэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ олон улсын “Улаан загалмай” нийгэмлэг, “Улаан хавирган сар” байгууллагатай хамтран шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр