CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

ШХАБ-ын уулзалтыг 500 гаруй сэтгүүлч сурвалжилна

06-13-2019 14:45

 Киргизийн нийслэл Бишкек хотноо өнөөдөр эхэлж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтыг 500 гаруй сэтгүүлч сурвалжилна.
Энэхүү арга хэмжээнд Хятад, Энэтхэг, Казахстан,Пакистан, Орос, Тажикстан, Узбекистан, Афганистан, Беларусь, Иран, Монгол, Японы 115 хэвлэл мэдээллийн байгууллагын 434 сэтгүүлч оролцохоор бүртгүүлснийг Киргизийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлсэн юм. Мөн Киргизийн 32 хэвлэл мэдээллийн байгууллагын 94 төлөөлөгч оролцох ажээ. Өнөөдөр Киргизийн Үндэсний дуу бүжгийн чуулгад болох “Найрамдлын цуваа” гала тоглолтыг ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нар үзэж сонирхох бөгөөд маргааш ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалт “Ala-Archa” ордонд эхлэх юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр