CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжиж байна

06-13-2019 15:12

Өнгөрөгч 2018 оны байдлаар БНХАУ даяар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг “Синьхуа” агентлаг онцлов. Өнгөрсөн онд үйлдвэрлэсэн нийт  эрчим хүчний 26.7 хувь буюу 1.8 их наяд кВт/цагийг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс гаргаж авсан байна.
Тус улсын Эрчим хүчний улсын хорооны төлөөлөгчдийн мэдэгдэж буйгаар, байгальд ээлтэй технологиор эрчим хүч гаргаж авахад сүүлийн жилүүдэд ихэд анхаарч байгаа нь үр дүнгээ өгч буй ажээ. Цахилгаан эрчим хүчний 30 орчим хувийг буюу 2.2  их наяд кВт/цагийг атомын цахилгаан станцууд үйлдвэрлэж буйг мөн энэ дашрамд онцолсон байна.
Агаарын бохирдлын улмаас БНХАУ сүүлийн жилүүдэд усан цахилгаан станцуудынхаа тоог нэмэх, нар, салхи зэрэг үүсгүүрээс эрчим хүч үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулж, өртгийг нь багасгах арга хэмжээ авч байгаа юм.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ