CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийн марк цуглуулагчдын үзэсгэлэн нээгдэв

06-12-2019 10:28

2019 оны дэлхийн марк цуглуулагчдын үзэсгэлэн Хятадын Хүбэй мужийн Үхань хотод энэ сарын 11-нд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд нийт 84 улс болон бүс нутгаас төлөөлөл оролцож, 4683 үзмэрийг олон нийтэд дэлгэсэн байна. Дэлхийн марк цуглуулагчдын үзэсгэлэнг Хятад улс гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Үүнээс өмнө 1999, 2009 онуудад зохион байгуулж байсан бөгөөд энэ удаагийнх өмнөх хоёрын үргэлжлэл төдийгүй БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог. Зургадугаар сарын 17 хүртэл үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр мөн 10 гаруй нэр төрлийн тэмцээн зохион байгуулагдах гэнэ.
 Хятадын Шуудангийн газар үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Хятадын 2019 оны дэлхийн марк цуглуулагчдын үзэсгэлэн” нэртэй шуудангийн дурсгалын марк гаргаснаа танилцуулжээ. Тус маркан дээр Мин улсын үеийн “Жянханий байгалийн үзэмж” зургийг зурж, 500 жилийн өмнөх Үханий гурван сууринг дүрсэлсэн байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр