CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Байгаль орчноо хамгаалахыг уриалж хаягдлаар халим урлажээ

06-12-2019 10:26

Далайн хог хаягдлыг цуглуулан аварга том хэмжээтэй сперм халимыг Жяньсу мужийн Наньтун хотын зүүн далайн гарам дээр урласан байна. Байгаль орчныг хамгаалах сайн дурын ажилчид далайн эрэг орчмын бохирдуулагч зүйлсийг цуглуулан далай тэнгисийн байгаль орчныг хамгаалах урлагийн үзэсгэлэн дэлгэсэн нь энэ юм. Үүгээр дамжуулан хүмүүсийг далай тэнгисийг хайрлан, түүний хүрээлэн буй орчныг хамгаалахыг уриалсан байна.
 “Далайн далавч” хэмээх далай хамгаалах олон улсын урлагийн холбоо энэхүү үзэсгэлэнг зохион байгуулсан бөгөөд байгаль хамгаалах сайн дурын хэдэн зуун ажилчид, мөн хүүхдүүд нэгдэн далай дээр хөвөх цагаан хуванцар гэх мэтийг ашиглан 68 метр урт буюу дэлхийн хамгийн том сперм халимыг бүтээжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр