CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Өндөр настнуудад сэтгэлзүйн тусламж үзүүлнэ

06-12-2019 14:34

БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос өндөр настнуудад сэтгэлзүйн тусламж үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх болсныг “Синьхуа” мэдээлжээ. Хөтөлбөрийн хүрээнд зөвлөгөө, тусламж үзүүлэх төвийг  1600 хот сууринд, 320 тосгонд  байгуулахаар төлөвлөж байна.
Өндөр настай хүмүүсийг сэтгэл зүйг оношлох, эмгэг, гутралыг засах эмчилгээ хийх зэрэг арга хэмжээг төвийн мэргэжилтнүүд авна гэж хорооны төлөөлөгч Ван Хайдун онцолжээ.
Өндөр настай хүмүүст олонтаа тулгардаг ганцаардах, сэтгэлээр унах зэрэг асуудлыг мэргэжилтнүүдийн тусламжтайгаар шийдэх, ингэснээр сэтгэцийн болоод биеийн эрүүл мэндийг нь хамгаалах, тэдэнд шаардлагатай зөвлөгөөг өгөх нь Хятадын өнөөгийн нийгэмд тулгарч буй олон асуудлыг шийдэхэд дөхөм болно гэж мэргэжилтнүүд онцолж буй юм. Тухайлбал, “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлого хэрэгжиж байх үед ганц хүүхэдтэй болсон хүмүүсийн хувьд өтөл насандаа ганцаардах, сэтгэлээр унах зэрэг асуудал цөөнгүй гардаг. Энэ дашрамд өгүүлэхэд, 2018 оны  байдлаар Хятадад 60-аас дээш настнуудын тоо 249 сая хүрч, нийт  хүн амын 17.9 хувийг эзлэх болсон юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр