CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадад уламжлалт анагаахаар сурах залуус нэмэгджээ

06-12-2019 10:30

Жуони хэмээх энэ залуу Хятадын Шаньси мужийн Уламжлалт анагаах ухааны сургуулийн Олон улсын боловсролын сургуульд сурдаг казах оюутан. Тэрбээр таван жил зүү төөнүүр, бариа заслын мэргэжлээр суралцаж, бакалаврын зэргээ хамгаалжээ. Харин өдгөө сургуулийнхаа магистрын хөтөлбөрт сурахаар шалгалт өгч тэнцээд байгаа гэнэ.
Тэрбээр “Би Хятадын уламжлалт анагаах ухааныг эзэмшин, нутагтаа буцаад олон өвчтөнд амьдрал бэлэглэж, тэднийг эмчлэх болно” хэмээн ярив. Энэ мэт зорилго, хүсэл тэмүүлэлтэй гадаад залуучууд сүүлийн жилүүдэд Хятадад олноор сурах болсон гэнэ. Ганц жишээ дурдахад, дээрх Шаньси мужийн Уламжлалт анагаах ухааны сургуульд одоогийн байдлаар Казах, Пакистан, Киргиз, Беларусь, Замби зэрэг 15 улсын 121 гадаад оюутан суралцаж байна. Тэдгээрээс 37 нь зүү төөнүүр, бариа заслын мэргэжлээр бакалаврт суралцдаг аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр