CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

3000 оюутан тосгонд сайн дурын ажил хийнэ

06-12-2019 14:31

Хятад оюутнуудын дунд хэрэгжүүлж  байгаа зуны амралтын үеэр хөдөөх муж, суурин, тосгонд сайн дурын ажил хийх хөтөлбөр энэ жил ч үргэлжилж буйг  “Синьхуа” мэдээллээ.  Сайн дурын хөтөлбөрт хамрагдаж, орон нутагт ажилласнаар оюутнууд ядууралтай тэмцэхэд гар бие оролцоод зогсохгүй өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг нүдээр харах, ойлгох, цаашлаад түүнийг шийдэх гарц олоход хувь нэмрээ оруулах боломжтой болно.
Хөтөлбөрийн хүрээнд энэ жил 3000 оюутан хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлдэг муж, тосгонд очиж нутгийн олны ажилд туслан,  дадлага, судалгаа хийнэ. Энэ хөтөлбөр өөр өөр нэртэйгээр сүүлийн 20 жилийн турш хэрэгжиж, найман сая орчим оюутан оролцож байсан юм.
Сүүлийн жилүүдэд ядуурлыг арилгах, тэгш хөгжлийг бий болгох зорилттой уялдуулан буурай, буйд нутаг, үндэстний цөөнх олноор аж төрдөг мужид цөөнгүй  оюутан очиж ажиллаж байгаа билээ. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийх, дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн төсөлд оюутнуудыг хамруулан, сайн дурын ажилд оролцуулж буй. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ