CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шатахуун, түлшний үнийг бууруулна

06-12-2019 14:33

Энэ сарын 13-ны буюу маргаашнаас эхлэн Хятадад шатахуун, түлшний жижиглэн худалдааны үнийг бууруулах шийдвэр хэрэгжиж эхлэхийг “Синьхуа” мэдээллээ. БНХАУ-ын Өөрчлөлт, хөгжлийн улсын хорооноос мэдэгдэж буйгаар, дэлхийн зах зээл дэх газрын тосны ханшийг харгалзан шатахуун, түлшний жижиглэнгийн үнийг  тонн тутамд 465 юань буюу 67.4 ам.доллараар бууруулах юм.
Хятад улсын баримталж үнийн бодлогын дагуу олон улсын зах зээл дэх  түүхий нефтийн үнэ тонн тутамд 50 орчим юаньтай тэнцэх хэмжээгээр буурсан, эсвэл өссөн тохиолдолд, мөн  энэ ханш ажлын 10 хоногийн турш тогтвортой байвал дотоодын зах зээл дэх жижиглэнгийн худалдааны үнэд зохицуулалт хийдэг.
Өөрчлөлт, хөгжлийн улсын хороо газрын тос, шатахууны томоохон компаниуд буюу Хятадын нефтийн үндэсний корпорац, Синопек болон бусад газруудад энэ бодлогын дагуу үнийн зохицуулалт хийхийг анхааруулж байсан билээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр