CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Рубикийн шоо эвлүүлэх тэмцээнд монгол хүүхдүүд оролцлоо

06-11-2019 13:50

 2015 оноос рубикийн  шоо эвлүүлэх сургалтыг Монголд зохион байгуулж буй “Мон Эрин” цэцэрлэг болон “Мон Эрин хурд” клубын суралцагчид Дэлхийн рубикийн шооны холбооноос БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохион байгуулж буй тэмцээнд амжилттай оролцлоо.
Энэ сарын 7-8-ын өдрүүдэд болсон “Beijing summer-2019” тэмцээнд 4-12 насны 13 хүүхэд оролцож өмнөх амжилтаа ахиулсан байна. Уг тэмцээнд олон улсын нийт 325 тамирчин оролцсон бөгөөд бага болон өсвөр насны ангилалд монгол тамирчид 25-р байрт жагссан юм.
Энэ дашрамд сонирхуулахад, рубикийн шоо буюу шидэт шоог 1974 онд Унгарын зохион бүтээгч Эрнё Рубик анх олонд танилцуулж, зохиогчийн эрхийг нь баталгаажуулж  байсан бөгөөд дэлхийд хамгийн олноор зарагддаг оюуны тоглоом юм. Дэлхийн улс орнуудад рубикийн шоо эвлүүлэх олон төрлийн тэмцээн болдог бөгөөд Улаанбаатар хотод ч өнгөрсөн тавдугаар сард энэ тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ