CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Алтны нөөц нэмэгджээ

06-11-2019 13:55

 БНХАУ-ын нийт алтны нөөц буюу Төв банкинд хадгалагддаг алтны хэмжээ  сүүлийн зургаан сарын хугацаанд нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг “Синьхуа” мэдээллээ. Хятадын Ардын банкнаас мэдээлж буйгаар, өнгөрөгч сарын байдлаар алтны нөөцийн хэмжээ 61.6 сая унцид хүрсэн нь энэ оны  гуравдугаар сараас 510 мянган унциар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Мөнгөн дүнгээр үнэлбэл, Хятадын алтны нөөц 79.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй аж. БНХАУ алтны нөөцөөрөө Америк, Герман, Итали, Францын араас зургаадугаарт бичигддэг. Энэ дашрамд өгүүлэхэд, дэлхийд томоохонд тооцогддог алт олборлогч гэгддэг ч БНХАУ-ын Валютын нөөцөд алтны эзлэх хувь харьцангуй бага байдаг.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ