CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ухаалаг жорлон ашиглаж эхэллээ

06-11-2019 13:57

 БНХАУ-ын Жяньси мужийн Наньчан хотын захиргаа царай таних системтэй, WiFi-тай ухаалаг жорлонг ашиглалтад оруулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Хотын хэмжээнд ашиглалтад оруулаад буй ухаалаг 15 жорлонгийн онцлог нь хэт улаан туяаны мэдрэгчтэй, жорлонд ашиглаж буй усны хэмжээг хянаж, автоматаар зохицуулах чадвартай ажээ.
Жорлонд орж буй хүмүүсийн царай танин ариун цэврийн цаас олгох, мөн ачаалал ихтэй үед хүмүүст дугаар өгөх зэрэг үйлчлүүлэгчдийн тав тухыг хангахад чиглэсэн цөөнгүй “үйлдэлтэй”, усыг өндөр даралтаар, бага хэмжээгээр  ашиглах учир байгаль орчинд ээлтэй энэхүү жорлонг нийтийн үйлчилгээнд олноор нэвтрүүлэхийг хотын захиргаа уриалж байгаа юм.
Хятад даяар сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй “жорлонгийн хувьсгал” аяны хүрээнд олон нийтийн газар цэвэр, тохилог, эрүүл ахуйн шаардлага хангасан жорлонг бий болгож, хуучин жорлонгуудыг шинэчилсээр байгаа билээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр