CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Луут завины баяраар аялагчдын тоо нэмэгджээ

06-10-2019 15:02

Хятадын луут завины баярын амралтын өдрүүдээр дотоодын аялал жуучлалын салбар ачаалалтай байж, аялагчдын тоо өнгөрсөн оныхоос өссөн тухай “Синьхуа” мэдээллээ. Орон даяар энэ өдрүүдэд 95 сая хүн аялсан нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 7.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
БНХАУ-ын Аялал жуулчлал, соёлын яамнаас мэдээлж буйгаар, зургаадугаар сарын 7-9 өдрүүдэд аялал жуулчлалын салбарын олсон орлого 39.3 тэрбум юань буюу 5.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ нь өнгөрсөн оны баярын өдрүүдтэй харьцуулахад 8.6 хувиар нэмэгдсэн тоо ажээ.
Луут завины баярыг тохиолдуулан хот, муж, суурингуудад зохион байгуулсан баярын арга хэмжээ, үзвэрийн тоо ч энэ жил эрс нэмэгдсэн нь жуулчдыг олноор татсаныг тус яамнаас гаргасан тайланд онцолжээ. Үүний зэрэгцээ түүх, соёлын цогцолборууд, жуулчид олноор очдог аяллын нэртэй чиглэлүүдээс гадна алслагдсан суурин, мужийг зорих гадаад жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж буйг мөн уг тайлангаас харж болох нь.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ