CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

С.Хоукингийн охин Шанхайд лекц уншив

06-10-2019 15:04

Их Британийн онолын физикч, сансар судлаач Стивен Хоукингийн охин зохиолч, шинжлэх ухаанч мэдлэгийг түгээх хөдөлгөөний идэвхтэн Люси Хоукинг БНХАУ-ын Шанхай хотын Шинжлэх ухаан, технологийн музейд очиж, лекц уншсаныг “Синьхуа” мэдээллээ.
Тэрбээр аавынхаа, мөн аав шигээ олон эрдэмтэн, судлаачдын туулж ирсэн амьдралын талаар ярьж, шинжлэх ухааны нээлтийн ард ямар их хөдөлмөр, зүтгэл байдаг талаар өгүүлсэн “Жоржийн ертөнц” номынхоо нээлтийг мөн хийсэн байна.
Люси Хоукинг “Жоржийн ертөнц” номоо аавтайгаа хамтран бичсэн агаад 21 насандаа саа өвчин туссанаас насан туршдаа тэргэнцэрт суун, компьютер программаар бусадтай  харилцах болсон Стивен Хоукингийн амьдрал, түүний хийсэн судалгааны ажил, бичиж хэвлүүлсэн номуудынх нь талаар өгүүлэхийн сацуу шинжлэх ухаанч мэдлэг нь хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдөгийг ч гарган өгүүлэхийг зорьсон аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ