CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Киргизстан,Тажикстанд Төрийн айлчлал хийнэ

06-10-2019 11:30


Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жеенбековын урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 12-14 өдүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Мөн үеээр Бишкект болох  ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XIX хуралд оролцоно гэж 9-нд ГХЯ-ны төлөөлөгч Лү Кан мэдэгдлээ.


Бүгд Найрамдах Тажикстан Улсын Ерөнхийлөгч Эмомали Ракмоновын урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 14-16-нд Душанбед болох Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлын V чуулга уулзалтад оролцоно. Мөн үеэр Тажикстан улсад Төрийн айлчлал хийх юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр