CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Археологичид анх удаа дарханы оршуулгын газар олжээ

06-10-2019 14:13

 Археологичид анх удаа Шан улсын үеийн хүрлээр багаж зэвсэг хийдэг дарханы оршуулгын газрыг Хэнань мужийн Аньнан хотоос илрүүлжээ. Энэхүү дарханы оршуулгын газрыг олж илрүүлсэнээр олон нууцууд ил болох гэнэ. “Бид нийт 42 булш олж илрүүллээ. Археологийн малтлагын үр дүнд хүрлээр багаж зэвсэг урлаж аж төрдөг хүмүүс болох нь тогтоогдсон. Энэ бол Шан улсын үеийн дарханы оршуулгын газрыг олсон анхны тохиолдол” хэмээн Хятадын Шинжлэх ухааны хүрээлэнгийн Археологийн судалгааны газрын судлаач, тус археологийн судалгааны дэд дарга Хэ Юлин ярилаа. 
 Одоогийн байдлаар илрүүлээд байгаа 42 булшнаас хүрлээр цутгасан багаж, вааран эдлэл, гуулин хутга, тээрмийн чулуу гэх мэт багаж хэрэгсэл олоод байгаа аж. Мөн хэмжээгээрээ хамгийн том бунхан дотроос давхар авс олдсон байна. Археологичид 3600 ам метр талбайд малтлага хийгээд байгаа бөгөөд байшингийн суурь, үнсний нүх, худаг, бунхан гэх мэт 800 гаруй зүйлсийг мөн олж илрүүлсэн гэнэ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр