CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Соёл, байгалийн өвийн өдрийг тэмдэглэлээ

06-10-2019 14:23

2019 оны “Соёл, байгалийн өвийн өдөр” нэртэй соёлын биет бус өвийг сурталчлах үйл ажиллагаа, тоглолт Гуанжөү хотноо зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг “Биет бус соёлын өвийг хамгаалах Хятад улсын туршлага” сэдвийн хүрээнд Хятадын Соёл, аялал жуулчлалын яам, Гуандун мужийн захиргаа хамтран энэ сарын 6-10-ны хооронд зохион байгуулж байгаа юм. Дээрх хугацаанд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан 40 гаруй зүйлээр урлагийн тоглолт, үзэсгэлэн, форум зэргийг зохион байгуулж, Хятадын соёлын биет бус өвийн үндэс, хөгжил, туршлагыг дэлгэн харууллаа.
 Дашрамд дурдахад, Хятад улс 2006 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Соёлын өвийн өдөр” болгон тэмдэглэх иржээ. Харин 2017 оноос “Соёл, байгалийн өвийн өдөр” болгосон байна. Энэ жил тус өдрийн хүрээнд Хятад даяар соёлын биет бус өвийг сурталчлан таниулах 3200 гаруй үйл ажиллагаа зохион байгуулсан аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ