CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

600 хүн гал түймэртэй тэмцэж байна

06-10-2019 15:06

БНХАУ-ын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид дэгдсэн ойн түймэртэй тусгай алба, гал түймэртэй тэмцэх албаны 600 орчим ажилтан нутгийн оршин суугчидтай хамтран тэмцэж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу бямба гаригийн өглөө тус мужийн Мули суурингийн ойролцоо ойд гал гарсан талаар мэдээлсэн бөгөөд Ляншань-Ийн автономит тойрог, Сычуань мужийн гал түймэртэй тэмцэх албаныхан түймрийн голомтод очиж ажиллаж байна.
Гал гарсан шалтгааныг одоогоор тодорхойлоогүй байгаа ч баруун умард мужуудад агаар хуурайшилттай, салхитай байгаа нь түймэр газар авахад нөлөөлж байгааг албаныхан мэдэгдэж, сонор сэрэмжтэй байхыг ард иргэдэд анхааруулж буй. Гал түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ