CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад Оросын төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв

06-06-2019 11:41

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар ОХУ-ын нийслэл Москва хотноо хэлэлцээ хийлээ.
Ши Жиньпин: Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. 70 жил бол бэлэг тэмдгийн чанартай нэг үе, мөн шинэ гараа юм. Ялангуяа зуун жил тохиогоогүй их өөрчлөлтийн өмнө Хятад, Оросын ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэг манай хоёр орны төв засгийн газарт улам их итгэл найдвар тавьж байна. Хятад, Оросын харилцааны хөгжилд хязгаар гэж үгүй, тиймээс цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх ёстой. Оросын талтай хамт өндөр дээд түвшний улс төрийн харилцааны эерэг үр нөлөөг улам нэмэгдүүлж, хамтын ажиллагааны үр өгөөжийг хоёр ард түмэнд улам ихээр хүртээж, олон улсын үйл хэргийг зохицуулахад хоёр орны улам олон төслөөр хангаж ажиллахад Хятадын тал бэлэн гэжээ.
Владимир Путин: Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааны хөгжилд маш чухал ач холбогдолтой. Хоёр талын хамтын хүчин чармайлтын дагуу Орос, Хятадын харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, хоёр ард түмэнд бодит үр өгөөж хүртээх болно гэжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ